Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн сайн найз улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед нь хүнд гэмтэл учруулж улмаар Энхбат начин найман сарын турш биеийн байдал нь маш хүнд, БНСУ-д эмчилгээ хийлгээд эмнэлгийн орон дээр ухаангүй байдалтай эмчлүүлж байгаад эмнэлэг, эмч нарын саналын дагуу эмчилгээг зогсоон эх нутагтаа ирээд байгаа билээ.
Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг "Сонгдо" эмнэлэгт хүлээн авч эмчилгээг эхлүүлээд байгаа.
Тэгвэл уг харамсалтай хэргээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хэлэлцээд яллагдагч Н.Түвшинбаярт авсан таслан сэргийлэх хэмжээг өнөөдрөөс өөрчилж, түүнийг өнөөдрөөс /2021.12.21/ цагдан хорих шийдвэр гарчээ.
Уг хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх баасан гарагт буюу 24-ний өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох юм.