Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан.
Харин Э.Энхбат начин өнгөрөгч амралтын өдөр эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтэж эмчилгээгээ эхлүүлээд байгаа билээ. Түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хаягаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр:
"Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж ,нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа" гэжээ.