АНУ-ын “Moderna” эмийн компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тун “омикрон” хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй бололтой байгааг лабораторийн туршилт харуулжээ.
Тус компаниас даваа гарагт танилцуулсан судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст “омикрон”-ы эсрэг саармагжуулах эсрэг биетийн түвшин сул байжээ.
Харин одоогоор зөвшөөрөгдөөд буй 50 микрограмм тун вакциныг нэмэлтээр тарихад шинэ хувилбарын эсрэг саармагжуулах эсрэг биетийн түвшин ойролцоогоор 37 дахин нэмэгдсэн байна. Цаашлаад 100 микрограмм буюу эхний хоёр тунгийнхтай ижил тунг тарихад уг үзүүлэлт 83 дахин нэмэгджээ.
Үүнтэй холбогдуулан “Moderna” шинэ хувилбарын эсрэг тэмцэх эхний арга хэмжээ нь одоогоор хэрэглэж буй вакцинуудын нэмэлт тунг тарих гэдгийг цохон тэмдэглэжээ. Гэхдээ “омикрон”-д зориулсан вакцин гарган авах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Montsame.mn