Ж.Батбаясгалан: Хуулиас давсан шаардлагыг бизнес эрхлэгчдэд тавихгүй байхаар журамлалаа

2021-12-21
408

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2011, 2016, 2019 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д тус тус өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ нь Улаанбаатарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, коронавируст халдварт цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагагүй зарим зохицуулалтыг хасах, хүчингүй болгохоор тусгажээ. 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгож буй зөвшөөрлийн шинжтэй 225 нэр төрлийн үйлчилгээ байдаг аж. Үүнийг задалбал тусгай зөвшөөрөл 46, энгийн зөвшөөрөл 28, гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог 102, дүгнэлт тодорхойлолт олгодог 49 үйлчилгээ байгаа юм. Гэтэл эдгээрийн 74 нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тодруулбал, уг хуулийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” хэмээн заасан байдаг юм. 

Энэхүү асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Олон төрлийн зөвшөөрөл шаарддаг байдлыг халах шийдвэрийг бид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хамгийн гол нь хууль нийцэж, стандарт, эрүүл  ахуйн шаардлагаа хангах шаардлагыг л тавьж байна. Засгийн газрын 62 дугаар тэмдэглэл дээр энэ талаар маш тодорхой тусгасан. Хүчингүй болсон тушаал, захирамж, тогтоолоос эхлээд ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөхгүй байгаа журмууд, хууль нь өөрчлөгдсөн ч дагаж мөрдөх журмаа шинэчлээгүй зэрэг олон асуудал үүнд бий.  2022 оны эхнээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжинэ.

Тиймээс Засаг дарга, түүний нэгжийн зүгээс хуульд байхгүй зүйлийг аж ахуйн нэгжүүдээсээ шаардахгүйгээр ажиллая. Энэ шийдвэр цар тахлын нөлөөгөөр унасан эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд түлхэц болно” гэлээ. Улмаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д байгаа “Зөвшөөрлийн гэрчилгээ” гэсэн томъёоллыг хасахыг Тэргүүлэгчид дэмжив. Мөн хуулийн 5, 6 дугаар зүйл болон 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.5, 7.6, 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.9, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгохыг дэмжсэн юм. 

Ингэснээр стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бүх төрлийн үйлчилгээ эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх бизнесийн таатай орчин  бүрдэх боломжийг баталгаажуулж байна.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.