Монгол улсад Омикрон вирус бүртгэгдсэн эсэх, илрүүлэг яаж хийж буй, гадаадад нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийв.
Мэдээлэлдээ "Манай улсын хилээр 11 дүгээр сарын 26-наас хойш 54 нислэгийн 5000 гаруй зорчигч ирсэн. Энэ ирсэн бүх хүнд хурдавчилсан болон ПГУ тест хийж байгаа. Эерэг гарсан хүмүүсийг тусгаарлаад генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Яг одоогоор Омикрон хувилбарын генийн дараалал тогтоогдоогүй.
Генийн дараалал тогтоох шинжилгээ цаг хугацаа зарцуулдаг. Манай лабораторид Япон улсад мэргэжил эзэмшсэн эмч нар ажиллаж байгаа. Тиймээс генийн дараалал тогтоох шинжилгээнд иргэд эргэлзэх хэрэггүй.
Монгол улсад дотоодын халдварын тохиолдол багасч байгаа энэ цаг үед Омикрон орж ирвэл тохиолдлын тоо эрс нэмэгдэнэ. Тиймээс Омикрон хувилбар орж ирсэн ирээгүйг тохиолдлын тооноос хараад мэдчих боломжтой.
Хил дээрх хяналтыг эрчимтэй хийгээд байх юм бол дотооддоо Омикрон халдварыг алдахгүй байх боломжтой юм байна гэж харж байгаа.
Өчигдөр ирсэн энхийг сахиулагчдаас эерэг гарсан хүмүүсийг тусгаарласан. Генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байгаа" гэсэн юм.