Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн цэргүүдээс омикрон хувилбар илэрсэн хэмээх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан. Үүнд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өмнөд Судан улсаас ирсэн 241 Энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд 120 хүн эерэг гарсан юм. Эдгээрээс омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс бидэнд мэдээлэл өглөө” гэв.