Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 240 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 169 нь Улаанбаатар хотод, 67 нь орон нутагт батлагдлаа. 4 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1974 хүн эндээд байгаа юм.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 430 нь хүүхэд байна. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 3918 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.