Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргасан ч 20 үхэр хорогдсон байна. Оройн 20 цаг өнгөрөхөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг түр зогсоожээ. Орон нутгийн 12 иргэн, 6 мотоциклтой ажилласан аж.
Эх сурвалж: ОБЕГ