Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Босгын даваа” гэдэг газар “Босгын даваа”-ны голын мөс цөмөрч автомашин суусан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 110 км замыг туулан “Тоёота Секюуай” загварын суудлын автомашинтай 5 иргэн Босгын давааны голын мөс цөмөрч автомашины мотор хэсгээрээ далд орсон байдалтай байсныг гаргасан байна.
Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос “Бурхан Халдун” уул руу явах замдаа ийнхүү голд осолджээ. Хүний амь эрсдээгүй, 1 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Мөнгөнморьт сумын төвд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.