“Rio Tinto”-гийн ТУЗ-ийн даргаар Доминик Бартоныг сонгожээ

2021-12-21
307

 “Rio Tinto” компани Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ даргаараа Канадаас БНХАУ-д суугаа Элчин сайдын албыг хашиж буй Доминик Бартоныг сонгосноо өнөөдөр мэдэгдлээ. Хятад улс нь “Rio Tinto”-гийн хувьд хамгийн том зах зээлээс гадна тус компани нь Австрали дахь эртний түүхтэй агуйнуудыг сүйтгэсэнтэй холбоотой дуулианыг намжаахыг зорьж буй юм.

Ийнхүү Д.Бартон Баруун Австрали мужид орших 46 мянган жилийн түүхтэй “Juukan Gorge” агуйн цогцолборыг 2020 онд сүйтгэсний хариуцлагыг хүлээн огцорно гэдгээ мэдэгдээд буй ТУЗ-ийн дарга Саймон Томпсоны халааг 2022 оны тавдугаар сараас авахаар болж байна.

Д.Бартон 2009-2018 онд “McKinsey & Co” компанид удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд түүнээс өмнө тус компанийн Ази дахь тэргүүнээр ажиллаж байжээ. Тийнхүү 2019 оноос Канадаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдож, Оттава, Бээжингийн харилцаа хүйтэн хөндий болоод байх үед Хятадад баривчлагдсан Канадын хоёр иргэнийг суллахад хувь нэмрээ оруулсан юм.

“Rio Tinto”-гоос хамгийн сүүлд танилцуулсан жилийн тайланд дурдсанаар, Хятад улс нь компанийн орлогын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд үүнд дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдолтой гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр голлох нөлөө үзүүлдэг байна. 2020 оны тавдугаар сард “Rio Tinto” Австрали дахь агуйн байгууламжуудыг сүйтгэсэн нь олон нийт, хөрөнгө оруулагчдын шүүмжлэлийг дагуулж, улмаар тухайн үеийн гүйцэтгэх захирал тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон юм. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.