Үеийн үед хамгаалж, бататгах учиртай Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол

2021-12-21
400

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-н ирэх долоо хоногийн лхагва гарагт тохионо. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе бахархан дурсах түүхт үйл явдал юм.  Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав монголчуудын хэзээ ч мартах учиргүй 1911 он буюу 200 гаруй жилийн турш ноёрхсон манжуудыг хөөн зайлуулсан цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн үйл явдлын тухай 33 бүлэг бүхий түүх-аж байдлын “Цагаагчин гахай жил” романаараа монгол язгууртан дээдсийн болоод эгэл ардын эх оронч халуун сэтгэл зүтгэлийг, төр шашны үйл хэргийг, Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг утга уран зохиолын хэлээр өргөн хүрээтэй, маш оновчтой гаргаж ирсэн билээ.

Батмөнх даян хаан монголчуудыг нэгтгэсэн нь Чингис хааны үеийнхтэй эн дүйцэхүйц том үйл явдал гэж түүхчид дүгнэдэг. Учир нь Халх, Ойрадыг  Батмөнх даян хаан нэг гарт зангидаж чадсан. Батмөнх даян хааны дараагаар монголчууд доройтож Манжийн эрхшээлд орсон. Манж Чин улсын дарлалын үед Монголын цэрэг армийг бүрэн үгүй хийгээгүй ч Монгол цэрэг армийг бүрэн хянаж байсан. Монголчууд Манжийн төрд татвар төлөх, шаардлагатай үед цэрэг гаргаж өгөх үүрэг хүлээж байсан бөгөөд Монголоос цэрэг дайчлахад амар болгож, газар нутгийг аймаг, хошуу хэлбэрт оруулж хувааж байжээ. Тухайлбал, Хятадад өрнөсөн Англи, Францтай хийсэн Хар тамхины дайнд монгол жанжид, цэргүүд орчин цагийн галт зэвсэгтэй европчуудтай байлдсан. Энэ дайнд Монголоос 20 мянга орчим цэрэг татаж байсан.

Монголд галт зэвсэг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас бүр эрт орж ирж. Гэхдээ манжууд монголчууд галт зэвсэг эзэмшчих юм бол өөдөөс нь тэмцэнэ гэдэг үүднээс бодлогоор сайн эзэмшүүлээгүй аж. Мөн олноор нь цэрэг татах, монгол цэргүүдийг нэг дор байлгахыг хориглодог байж. Учир нь өмнө нь Чингүнжав, Амарсанаа нар Манжийн жанжин байсан ч монгол цэргүүдээ бөөнөөр нь дагуулж, оргож боссон. Монголчууд удмын дайнч чанартай, тусгаар тогтносон улс болох хүсэл дотор нь байсан учир бослого гаргах вий гэхээс манжууд болгоомжилдог байж. Тийм дээ ч монголчуудын нумыг хурааж авч, сумыг нь зэвний оронд булцуутай болгосон. Төмрийн маш хатуу хяналт тогтоосон нь төмөр өгвөл зэвсэг хийчихнэ гэж эмээсэнтэй холбоотой аж. Ийн монголчууд голцуу ширмэн тогоонд хоол унд хийдэг болж. Түүнчлэн манжууд хурааж авсан учир Монголоос эртний зэр зэвсэг барагтай олддоггүй ажээ. Тэр байтугай зэр зэвсэг хийдэг дархдуудыг бурхан урладаг болгосноор цэрэг дайны ухаан мартагдаж эхэлжээ.

Монголд 1755 оны Чингүнжав, Амарсанаа нарын бослогоос хойш ХХ зуун гартал том бослого гараагүй 200 жил тэмцэлгүй цаг хугацаа өнгөрсөн.  Дунд нь цэрэг Онолт, Энхтайваны зэрэг эсэргүүцлүүд болсон. XIX зууны сүүлчээр Монголоор аялсан европын аялагч судлаачид “Монгол ертөнцийн хамгийн харанхуй бүдүүлэг, бөглүү алс хязгаар газар байна” гэж хэлсэн байдаг. Тэр үед Африкийн ширэнгэд хүртэл Англи төмөр зам тавиад аль хэдийн хөгжил дэвшилтэй холбогдчихсон байж. Ийн монголчууд Манжийн ноёрхлоос 200 жилийн дараа ХХ зуун гарах үед л дарлалаас гарсан. ХХ зууны эхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар бид тусгаар улс болсноо зарласан. Тухайн үед яагаад VIII Богд Жавзандамбыг хаан суудалд залсан гэхээр Монголын хамгийн том лидер байж.

1911 онд Монголд орчин цагийн Зэвсэгт хүчин бүрэлдэж улмаар 1921 онд бий болж, Жанжин штаб байгуулагдаж, европ маягийн зохион байгуулалтад оржээ. Богд хаант Монгол Улс өдгөөгөөс 110 жилийн өмнө байгуулагдаад хамгийн эхэнд таван яам байгуулсны нэг нь тухайн үеийн Цэргийн яам. Учир нь Манжийн дарлалд 200 жил байсныхаа дараа хүчирхэг цэрэг арми байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон цаг үе аж. Хэдий шашин шүтлэгт нь хүний амь хороохыг хориглодог байсан хэдий ч Богд хаан Цэргийн яамыг байгуулж, анхны сайдаар Гомбосүрэн тайж томилогджээ. Мөн нэгэн томоохон үйл явдал нь Хаант Орос улсаас тусламж авч орчин цагийн армийн эхлэлийг тавьжээ. Хаант Оросоос сургагч нар ирж Хужирбуланд анхны цэргийн сургуулийг байгуулж, Богд хаант Монгол Улс удаа дараа төрөл бүрийн хэлэлцээр хийж, зээл, олон тооны буу зэвсэг авсан. Улмаар 1912 онд Ховдыг чөлөөлсөн нь ХХ зууны түүхэнд монголчууд гадны цэрэг армийн ямар ч оролцоогүй буюу дангаараа байлдаж ялсан үйл явдал юм. 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд монголчууд оросын цэрэг армитай хамт байлдсан байдаг. Тиймээс Амарсанаа, Чингүнжаваас хойш анх удаа монголчууд бие даасан тулалдаан хийсэн нь дээрх үйл явдал. Амарсанаа, Чингүнжав нарын бослогын үед ч эсрэг талд нь монгол цэргүүд тулалдаж, ингэж л манжууд монголыг монголоор нь даруулж байсан гашуун түүх бий. Харин 1911 оны хувьсгал, Ховдыг чөлөөлөх тулалдаан бол Монгол үндэстний тэмцэл байжээ. Энэ тулалдаанд ойрад, цахар, барга, буриад гээд бүх монгол үндэс, угсаатан оролцсон. Дараа нь Өвөр Монголчуудыг чөлөөлөх Таван замын байлдаан хийхэд мөн л зөвхөн монгол үндэстнүүд тулалдаж эсрэг талын цэргийг хиар цохисон. Монголчуудын байлдах эрдэм, дайчин чанар алдагдаагүй нь Таван замын байлдаанаас харагддаг.

1919 онд Сүй Шу жан Монголд орж ирэхдээ цэрэг армийг тарааж, зэр зэвсгийг нь хураасан нь эсрэгээрээ монголчуудын тэмцэгч чанарыг улам бадрааж улмаар Ардын хувьсгал болоход хүргэсэн. 1911 оны хувьсгалын он цагт Богд хаан лидер байсан бол 1921 онд жанжин Дамдины Сүхбаатар дайн тулаануудад оролцоод шалгарчихсан хэдийн монголчуудын лидер болчихсон харин Маршал Чойбалсан цэл залуухан байжээ.

1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон, Богд хаант Монгол Улсаа байгуулсан, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, монгол үндэстэн, угсаатан нэг аугаа том зорилгын дор нэгдэн нийлсэн, орчин цагт хөл тавьсан, Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зам нээгдсэн түүхэн үйл явдал билээ. Энэ л Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо монголчууд 1921 оны Ардын хувьсгалаар, 1939 онд Халх голын дайнд ялж, 1945 оны чөлөөлөх дайнд дэлхийд энх тайван тогтооход оролцсоноор хамгаалан бататгаж өнөө цаг үетэй золгосон билээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.