Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, олимпын гурван удаагийн аварга, чөлөөт бөхийн дэлхийн алдарт тамирчин Саори Ёшида нар хамтран ажиллахаар болжээ.
Тэд энэ сарын 19-нд Бүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг үзсэнийхээ дараа тийнхүү хэлэлцсэн байна.
Тэдний зорилго “Парис-2024” олимпын наадамд чөлөөт бөхийн төрлийг улам амжилт гаргахад оршиж байгаа аж.
Чөлөөт бөх, сүмо хоёрын өрсөлдөөн дугуй тойрогт явагддаг тул тамирчдын сэтгэлзүй талд нь л ажиллавал болно гэсэн ойлголтод хүрчээ.
Мөн хэн хэнийхээ үндсэн спортын тэмцээнийг ээлжилж үзэхээр тохиролцжээ.