Нийслэлд 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд

2021-12-21
585

Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр ирэх сарын 1-нээс эхлэн 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, дээрх 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно гэсэн үг. Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байгаа талаар тэрээр хэллээ. Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж тооцоолжээ.

- Бөөний худалдааны төв

- Агуулах дэлгүүр

- Худалдааны төв

- Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/

- Их дэлгүүр, Хайпермаркет, Супермаркет

- Үзүүлэнгийн танхим

- Аутлет, Бутик

- Минимаркет, Хүнсний дэлгүүр

- Сүлжээ, төрөлжсөн барааны дэлгүүр

- Мухлаг, ТҮЦ

- Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй            худалдаа

- Дахивар худалдан авах цэг

- Ресторан, Баар /диско, билльярд, караоке, бусад/

- Кафе, Цайны газар, Кофе шоп

- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар

- Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

- Үсчин, Гоо засал, Хумс засал

- Хувцас, гутал захиалга, засвар

- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар

- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар

- Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар

- Цүнх, нүдний шил захиалга, засвар

- Цоож, түлхүүр, цаг засвар

- Хими цэвэрлэгээ, угаалга

- Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ

- Гэр цэвэрлэх, айл нүүлгэх үйлчилгээ

- Эд бараа түрээслэх үйлчилгээ

- Зочид, дэн, гэр буудал

- Жуулчны бааз, Амралтын газар

- Нийтийн халуун ус, саун, бассейн

- Чийрэгжүүлэлтийн төв

- Алжаал тайлах төв

- Нийтийн бие засах газар

- Авто, дугуй засвар /агрегат, кузов/

- Автомашины угаалга, доторлогоо, сэлбэг хэрэгсэл

- Авто зогсоол /битүү, ил/

- Хүүхдийн тоглоомын төв

- Нийтийн байрны үйлчилгээ

 

Б.ТӨГС

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.