
“Эхлэл” брэндийн охин компани болох “Эхлэл электронкс” ХХ компанийн ээлжит бүтээгдэхүүн худалдаанд гарахад бэлэн болжээ. Тодруулбал, 12 дугаар сарын 23-наас “Pro watch SR8” ухаалаг цаг хэрэглэгчдэд хүрч эхэлнэ.
Тус цаг нь загвар хийцийн хувьд Монголчуудын хэрэглээнд тохируулсан бөгөөд дэлгэц нь хурууны хээ тогтдоггүй, F screen нарийн технологитой бүрэлтээр хийгджээ. Харин онцлог, давуу талын хувьд бусад ухаалаг цагуудын адилаар хүчилтөрөгчийн хэмжээ,, даралтыг ч хэмждэг. Мөн нэг цагийн хугацаанд ус нэвтрэхгүй, тоос шороо нэвтэрдэггүй IP 68 стандартыг хангасан бүтээгдэхүүн аж. Үнийн хувьд зах зээлд 250 мянган төгрөгөөр борлуулагдах юм.
Компанийн зүгээс олон улсын зах зээлд арван мянган ширхгийг үйлдвэрлэж борлуулах бол Монголчуудад зориулж зах зээлд гурван мянгыг гаргажээ. Ингэхдээ олон улсад оюуны өмчид хамгаалаад Тайванийн электрониксын үйлдвэрт их хэмжээгээр үйлдвэрлүүлж байгаа аж.
12 дугаар сарын 23-нд бүтээгдэхүүний урьдчилсан захиалга эхлээд 1 дүгээр сарын 10-наас уг бүтээгдэхүүн нь олон олон бэлгийн хамт захиалагчдадаа хүрэх юм. Хэрэглэгчдийн зүгээс урьдчилсан захиалгад хамрагдах нь олон давуу талтай гэдгийг Эхлэл электроникс ХХК-ийн зүгээс хэлж байгаа юм.
И.Шинэбат

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал