Кремль НАТО зэвсгээ ОХУ-ын хилийн ойролцоо байршуулбал хариу арга хэмжээний хувилбаруудыг авч үзэж байна

2021-12-21
834

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, хэрэв ийм байдал үүсвэл эдгээр алхмууд нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх болногэжээ.

 НАТО  зэвсгээ ОХУ-ын хилийн ойролцоо байршуулсан тохиолдолд ОХУ хариу арга хэмжээ авах янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байна. Энэ тухай даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Беларусийн нутаг дэвсгэрт Оросын цөмийн зэвсгийг байрлуулах боломжийн талаарх асуултад хариулахдаа  хэвлэлийнхэнд  мэдэгдэв.

"Мэдээж бидэнд аюул учруулж болзошгүй төрөл бүрийн зэвсгийг НАТО  хил дээр байрлуулбал нөхцөл байдлыг тэнцвэржүүлэхийн тулд зохих  хариу арга хэмжээ авахыг шаардах нь хэнд ч нууц биш. Янз бүрийн сонголтууд байдаг "гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв. 

Өмнө нь Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей НАТО-гийн зүгээс аюул заналхийлсэн тохиолдолд манай улс өөрийн нутаг дэвсгэртээ  цөмийн зэвсэг байрлуулахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Хойд Атлантын холбоо Польшид цөмийн зэвсгээ байршуулсан тохиолдолд ийм арга хэмжээ авахыг Минск Москвад санал болгоно гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко өмнө нь тэмдэглэж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-д хандан Орост найдвартай, урт хугацааны аюулгүй байдлын баталгаа өгөх зорилгоор бодитой хэлэлцээ хийхийг уриалаад байгаа юм. Өмнө нь барууны нөхдүүд  яриа хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Орост яг ийм хууль эрх зүйн баталгаа хэрэгтэй байгааг төрийн тэргүүн тодотгожээ.

Эх сурвалж: ТАСС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.