Олонхын бүлэг Засгийн газартаа дархан эрх дахин олгохоо ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах гэсэн үгээр илбэн тохинуулав 

2021-12-21
2371

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг  дэмжжээ. Энэ тухайгаа олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-ийг хүртэл сунгахаар болсон” гэх мэдээллийг өглөө.

УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталсан. Ингэхдээ хуулийг нэг удаа сунгаж болно гэсэн заалт оруулж байв.  Угаас энэ бол түр хууль. Гэвч хууль тогтоогчид өөрсдөө хуулиа гууль болгож одоо дөрөв дэх удаагаа сунгахаар ийнхүү үгсэн тохиролцжээ.

Энэ хуулийн гол агуулга нь Засгийн газарт төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох, төсвийг өөр хооронд нь шилжүүлэх гэхчлэн 30 гаруй эрх мэдлийг шууд олгосон байдаг.

Өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр уг хуулийг хугацааг сунгах үеэр гишүүд энэ асуудалд тийм ч таатай хандаагүй. Ингэхдээ дараагийн удаа сунгахгүй гэсэн байр сууриа тодорхой илэрхийлж байв. гэж байв.

Харин Д.Тогтохсүрэн даргын хэлж байгаагаар одоо тэд энэ байр сууринаасаа ухарсан бололтой.  Хуулийг энэ сарын 29-ний дотор багтаж хэлэлцэж таарах байх. Тэнд гишүүд ямар байр суурь илэрхийлэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ л нэгэнт олонхын бүлэг саналаа нэгтгэчихсэн болохоор ногоон гэрлээр л баталж таарах байх.

Харин энэ удаад бид өнгөрөгч зургадугаар сард хуулийг сунгах асуудлаар гишүүдийн илэрхийлж байсан байр суурийг эргэн сануулах үүднээс түүвэрлэн нийтэлж байна.

Хагас жилийн өмнө яг энэ асуудлаар хэн юу хэлэв, ойрын өдрүүдэд хууль хэлэлцэх үеэр хэлсэндээ хэр эзэн болж чадаж байгаа эсэхийг сонгогчид нь харна биз.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Намрын чуулганаар Гамшгийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаа сунгалаа. Дараагийн удаа ковидын хуулийг дахин сунгах боломжгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Ковидын хуулийн сунгаж болохгүй. Энэ хууль Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчиж байна.  Энэ хууль цааш сунгагдвал, хувь хүний ашиг орлого олох зэрэг бусад эрх зөрчигдөж байна. Тухайлбал, энэ хууль Үндсэн хуулийн 19.2 -д заасан “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэсэн заалтыг зөрчиж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Цар тахлаас сэргийлэх тэмцэх, түүний эдийн засаг нийгэм үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг батлаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Тодорхой үр дүн гарах ёстой. Үр дүн гарахгүй байгаатай санал нэг байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Хууль зүйн хувьд цар тахлын хууль нэлээн асуудалтай байна. Цаашаа батлагдвал Үндсэн хуулийн бус шинж нь улам тод болно. Хүний эрх хязгаарлагдана. Эрүүл мэндээ аварч байна гээд Үндсэн хууль зөрчиж болохгүй. Үндсэн хууль байхгүй болбол захиргааны, цагдаагийн төрийн шинж рүү орно.  Хуулиа нэг удаа сунгана гэж Засгийн газар хэлсэн. Энийг Хууль зүйн яам яагаад анхаарахгүй байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Гамшгаас хамгаалах тухай хуулиа яагаад өөрчлөхгүй байгаа юм. Энэ хууль чинь ийм үед хэрэгтэй гэж анх боловсруулагдсан байх. Цар тахлын тухай хуулийг жилийн өмнө батлаад энэ хугацаанд гамшгаас хамгаалах хуулиа сайжруулж орж ирэх байсан юм биш үү. Яагаад заавал цар тахлын хуулийг сунгах гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Гамшгаас хамгаалах хууль гэж бий. Энэ хуулиар өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулж байх учиртай. Богино хугацаанд баталсан ковидын хууль үнэхээр шаардлага хангахгүй байна. Гамшгаас хамгаалах хуулиа шинэчилж энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Цар тахлын хууль Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг МАН-ын гишүүд бас хэлж байсан. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, тус хуулийн тайланг тавиагүй учраас АН-ын гишүүд бид эсэргүүцсэн. Цар тахлын үед хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоогүй шүү дээ. Ажлаа мэддэг олон хүнийг энэ хуулиар далимдуулж халсан.

Covid-19-ийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигтээ “корона” туссан байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Энэ хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд төрийн албанд олон хүнийг түр томилсон. Хуулийн үйлчлэлийг сунгахгүй бол энэ хүмүүс долдугаар сарын 1-нээс чөлөөлөгдөнө. Энэ хуулийг онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад шаардлага гарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр татан авч ажиллуулах зорилгоор баталсан юм. Гэтэл үүнийг төрийн захиргааны албанд олон хүнийг түр томилоход ашигласан.

Монгол төр түр төр болж хувирлаа. Шалгалтгүй түр томилгоотой дарга нартай болсон.Засгийн газар яагаад Үндсэн хууль зөрчсөн төсөл оруулж ирээд байгаа юм бэ. Тиймээс одоо үүнийг сунгаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Энэ хуулийн хугацааг дэмжихгүй. Энэ Үндсэн хуулийн асуудал болчихлоо. УИХ хэвийн горимд ажиллаж чадахгүй бүтэн жил болж байна. Хоёр минутад дуржигнуулах гээд байна. Ард түмний амыг бид барьж байна. УИХ нь амаа таглуулсан байгаа.

Засгийн газар ажлаа зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Та нар нүдтэй, харж байгаа юм байгаа биз дээ. Аравдугаар сарын 1 гэхэд хэвийн горимд шилжих ёстой. Хугацааг танилцуулж байж хуулийг оруулж ирэх ёстой. Энэ хуулийн үйлчлэлийг УИХ сунгах боломжгүй.

Г.Учрал






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.