УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар Цар тахлын хуулийг 6 сараар сунгах шаардлагатай хэмээн үзсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Цар тахлын хуулийг 6 сараар сунгах шаардлагатай гэж үзэж байгаа. Европын орнуудад хатуу хөл хорионд орж байна. Нөхцөл байдал 12 дугаар сарын 31-нд сайжирчихгүй. Тиймээс уг хуулийг үргэлжлүүлэн сунгах нь зөв гэдгийг бүлгийн хуралдаанд хэлсэн.
Монгол улсын хувьд дахин хөл хорионд орохгүй байх гэж найдаж байна. Өвчлөлийн тоонд нөлөөлөхгүй ч эдийн засагт сөрөг нөлөөлнө гэж харж байгаа. Хамгийн гол нь хил гааль боомтын түгжрээ асуудлыг шийдэхгүй бол эдийн засгийн инфляц баригдахгүй түвшинд очих вий гэсэн болгоомжлол байна.
БНХАУ-ын талаас өвлийн олимп дуустал хилийнхээ хаалттай горимыг өөрчлөхгүй гэсэн мэдээлэл тодорхой яригдаж байгаа. Энэ нь бид нарын хувьд их хүндрэлтэй. Төсөв батлагдсантай холбоотойгоор 30 гаруй сая тонн нүүрсний экспорт дээр бид их найдаж байгаа. Үүндээ хүрэх үү үгүй юу гэдэг асуудал болоод байна" гэв.