Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг шүүх шатанд шилжээд байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч амралтын өдөр эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн албан бус мэдээлэл бий.
Тэгвэл өнөөдөр түүний биеийн байдлын талаар зарим эх сурвалжууд Э.Энхбатын биеийн байдал маш хүнд байна, өнөөдөр ч ухаангүй байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тогтворжиж байсан ч өчигдөр оройноос дахин хүндэрсэн” гэлээ.
Мөн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 23 /2021.12.23/-нд товлогдсон байна.