Монголын мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-26-нд "Happy Valley Mongolia" амралтын газарт болно.
Монголын үндэсний мөсний шагайн холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд тус ойг тохиолдуулан өргөн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын мөсний шагайн холбоо, дэмжигч байгууллагаар Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний спортын хороо, Монголын үндэсний олимпын хороо, “MNB Sport” суваг хамтран ажиллах аж.