МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Энэ үеэр Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг МАН-ын бүлгээс дэмжсэн. Тиймээс ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулах боломжтой болж байна.
Энэ талаар тэрбээр "Ковидын хуулинд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах зэрэг арга хэмжээнүүд бий. Ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна" гэлээ.
Харин цахилгаан дулааны үнийн талаар "Цахилгаан дулааны үнэ төлбөртэй холбоотой асуудлыг Засгийн газар биш Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагийн хүрээнд шийдэж байсан. Тиймээс улсын төсөвт энэ чиглэлийн асуудал тусгагдаагүй учраас 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс иргэд өөрсдөө ус, дулаан, цахилгааныхаа төлбөрийг төлнө гэж ойлгож байгаа" гэв.