
Хурлаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
-Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг түүнийг дагалдах хуулиудтай холбоотой асуудал хэлэлцлээ. Өнөөдөр Ерөнхий сайдаас оруулж ирсэн Эдийн засгийг сэргээх дунд хугацааны хөтөлбөр түүнийг дагасан 20 орчим хуулийг хэлэлцэж зарчмийн хувьд дэмжлээ. Энэ хүрээнд нийт 47 хуулийг шийдхээс эхний 20 хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д оруулж өргөн мэдүүлэх нь зүйтэй юм гэж шийдлээ.
-Ковид-19-ийн хуулийг сунгахтой холбоотой асуудал хэлэлцсэн. Ковид-19-ийн хуулийг 6 сараар сунгах шийдвэр гаргасан. Учир нь цар тахал дэлхий нийтэд үргэлжилсээр байна. Аюултай түвшинд хүрч ч болзошгүй байна. Мөн экспорт, хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүсч болзошгүй байгаа. Тиймээс түргэн эргэлт хийх хэрэгтэй гэж үзсэн. Энэ онд багтааж уг хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батална.
-Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулахтай холбоотой асуудлаар өнгөрсөн арван нэгэн сард төсвийн хуультай холбогдуулж шийдэл гаргасан.
Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулахтай холбоотой асуудлаар өнгөрсөн арван нэгэн сард төсөв 2021 онд авч байгаа нэмэгдэж урашууллыг нь 2022 онд нэмэгдэл урамшууллыг нь бууруулахгүй байх түвшинд шийдэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол бага цалинтай хүмүүсийн хувьд хүндрэл үүсэх нь байна. Үүнийг Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж шийдвэрлэнэ. Ийм боломж хөрөнгийн хувьд байгаа.