Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.12.20/ хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхарджээ.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хурлыг нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.