Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн.
Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 105 аж ахуйн нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ.
Ийнхүү визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлснээр биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын гурав, энгийнээр ажлын тав хоногт шийдвэрлэж байгаа аж.