Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 125 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 85 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 3 тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1972 хүн эндээд байгаа юм.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2291 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 479 нь хүүхэд байна. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 4201 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 862
- Хүндэвтэр- 1128
- Хүнд- 265
- Маш хүнд-36 хүн байна.