Хятадын теннисчин Пэн Шуай: “Би хэзээ ч, хэний ч бэлгийн дарамтын хохирогч болж байгаагүйгээ тодорхой хэлье"

2021-12-20
1512

Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Хятадын газрын теннисний од Пэн Шуай төрийн өндөр албан тушаалтны бэлгийн дарамтын хохирогч болж байснаа сошиал сүлжээнд дэлгэсэн нь олон улсын хэмжээнд дуулиан тарьж байв.

Түүний мэдэгдэл тэр дороо Хятадын интернэтээс устгагдаж, тамирчин бүсгүй өөрөө хэсэг хугацаанд олны өмнө ил гараагүй юм. Тэгвэл Пэн Шуай өчигдөр дээрх дуулиан гарснаас хойш анх удаа гадаадын хэвлэлд ярихдаа өмнө хийсэн мэдэгдлээ бүхэлд нь үгүйсгэжээ.

“Би хэзээ ч, хэний ч бэлгийн дарамтын хохирогч болж байгаагүйгээ тодорхой хэлье. Вэйбо сүлжээнд нийтлэгдсэн зүйлийн хувьд энэ бол миний хувийн асуудал байсан юм. Маш буруу ойлголт төрүүлэхээр үйлдэл болсон” гэж тэрбээр Сингапурын Ляньхэ Заобао сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Өчигдөр бас Хятадын төрийн өмчит Глобал Таймс сонины сэтгүүлч Чинчин Чэнь тамирчин бүсгүй тус улсын сагсан бөмбөгийн од Яао Минтэй ярилцаж байгаа дүрс бичлэгийг твиттер сүлжээнд нийтэлжээ. Пэн Шуайг сураггүй болсны дараа Наоми Осака, Серена Уилльямс зэрэг дэлхийн теннисний одууд түүний аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлцгээж байв.

Дэлхийн Эмэгтэйчүүдийн Теннисний Холбоо тэмцээн уралдаануудаа Хятад улсад зохион байгуулахгүй байх шийдвэрээ энэ сарын эхээр зарлаж байжээ.

Өнгөрсөн сард Пэн Шуай тус холбооны ерөнхийлөгчид бичсэн захидалдаа өөрийгөө аюулгүй байдалд байгааг мэдэгдэж байсан юм. Гэвч энэхүү захидлыг тамирчин эмэгтэй өөрөө бичээгүй байх магадлалтай гэж олон хүн үзэж байв.

Харин өчигдөр нийтлэгдсэн ярилцлагадаа тэрбээр Дэлхийн Эмэгтэйчүүдийн Теннисний Холбооны ерөнхийлөгч Стив Саймонд бичсэн захидлын хятад эхийг өөрийн гараар бичиж, Глобал Таймс сонин англи хэл рүү хөрвүүлж нийтэлсэн тухай ярьжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.