-Их Британийн эрдэмтэд хоолны дуршил буурахыг COVID-19 омикроны омгийн үндсэн шинж тэмдэг гэв-
Британийн ZOE COVID Study байгууллагын эрдэмтэд коронавирусын омикрон омгийн халдвар авсан хүмүүст хамгийн их тохиолддог шинж тэмдгүүдийн жагсаалтыг гаргажээ.
Нийтлэг шинж тэмдэг
Энэхүү судалгаа нь халдвар авсан хүмүүсээс цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хийсэн дүгнэлт юм.
Судалгааны үр дүнд эрдэмтэд нус гоожих, толгой өвдөх, ядрах, ойр ойрхон найтаах, хоолой өвдөх зэрэг нь COVID-19-ийн омикроны омгийн халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэг гэж үзжээ. Үүнээс гадна энэхүү мутацийн хамгийн ер бусын шинж тэмдгүүдийн нэг нь хоолны дуршил буурах явдал юм.
Хоолны дуршилгүй болох
Судалгаагаар хоолны дуршил алдагдах нь омикроны халдвартай ихэвчлэн холбоотой байгааг тогтоожээ. Оросын эрдэмтэн профессор Елена Мескина хэлэхдээ, коронавирусын аль ч хувилбараар халдварласан өвчтөнүүд хоолны дуршилгүй болдог. Тэгэхээр энэ бол логик юм гэжээ.
Эдийн засгийн дээд сургуулийн Эрүүл мэндийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Лариса Попович коронавирусын халдвар авсан хүн бүр өвчний янз бүрийн шинж тэмдгүүдтэй тулгардаг гэв.
Гэхдээ COVID-19-ийн өмнөх омгуудыг нэгтгэдэг цорын ганц шинж тэмдэг нь уушигны гэмтэл боловч омикроны омог нь бронхитыг өдөөх чадвартай болох нь тогтоогджээ.
Попович коронавирус нь хүмүүсийг ядаргаа, сэтгэл санааны таагүй байдал, хоолны дуршил буурахад хүргэдэг гэдгийг онцолжээ.
Эмч Семён Халперин омирконы үед хоолны дуршил буурахыг халуурахтай холбон тайлбарлав. Тэрээр бүх ханиад ижил төстэй клиник шинжтэй гэж нэмж хэлэв. "Хүн өвчтэй байхдаа угаас хоолны дуршил буурдаг” гэжээ.
Тиймээс энэ нь оношийг тогтооход үндэслэсэн өвөрмөц шинж тэмдэг гэж би бодохгүй байна гэжээ.
Шөнийн цагаар илрэх шинж тэмдэг
Шинэ COVID-19 омог анх гарч ирсэн Өмнөд Африкийн эмч нар омиркон мутацийн өөр нэг шинж тэмдгийг мэдээлэв.
Тэд халдвар авсан өвчтөнүүд шөнийн цагаар их хөлөрч байсан нийтлэг шинжийн талаар мэдээлжээ.
Омикроны ирээдүй
Москвагийн Улсын Их Сургуулийн лабораторийн эрхлэгч Роман Зиновкин коронавирусын хувьслыг урьдчилан таамаглав.
Хувьслын хувьд өрсөлдөгчөө ямар нэгэн экологийн үүр орон зайгаас шахаж гаргасан хүн ялагч болдог. Omicron одоо үүнийг амжилттай хийж байна. Коронавирусын бусад омгийг шахан зайлуулж байна гэжээ.
Зиновкин коронавирусын шинэ хувилбарууд цаашид хөгжиж магадгүй гэж онцлов. Харин вакцинжуулалт нь энэ омгийн тархалтын үр нөлөөг бууруулахад туслана гэж эрдэмтэн нэмж хэлжээ. Түүний бодлоор омикроны халдварын эсрэг эм боловсруулж эхлэх шаардлагатай байна.
Омикроны гарал үүсэл
Оросын эрдэмтэд омикроныг биохакераар бүтээсэн байх таамаглалын талаар тайлбар хийлээ. Энэ нь онолын хувьд боломжтой гэдгийг тэд хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч Зверев омикрон омгийн хиймэл гарал үүслийн таамаглалыг хуваалцахгүй гэдгээ хэлжээ.
Зиновкины хэлснээр, омикрон нь дархлааны тогтолцоо сул хүний биед альфа хувилбараас үүссэн гэжээ.
Эх сурвалж: Лента.ру