БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эгч Ким Ё Жун албан тушаал ахисан тухай мэдээг Өмнөд Солонгосын Ryonghap агентлаг мэдээлэв.
БНАСАУ-ын өмнөх тэргүүн Ким Чен Ир таалал төгссөний ойд зориулсан арга хэмжээг сурвалжилсан Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн (CTAC) мэдээнд сэтгүүлчид анхаарлаа хандуулав.
Учир нь Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны Улс төрийн товчооны одоогийн найман гишүүний дунд Ким Ё Жоны нэр дурдагдсан нь түүнийг албан тушаал ахисан болохыг нотолж байна гэжээ. Түүнчлэн одоогийн удирдагчийн эгч Улс төрийн товчоонд багтдаг гурван улстөрчтэй хамт зургаа авахуулсан нь бас нэг нотолгоо болж байна гэжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, энэ бүхэн нь Ким Ё Жон өндөр албан тушаал буюу Улс төрийн товчооны гишүүний албан тушаал, эсвэл ядаж орлогчийн албан тушаалд очсоныг илтгэж байх боломжтой гэжээ.
Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм.
Хатагтай Ким Ё Жон 2017 оноос хойш БНАСАУ-ын Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. Гэсэн хэдий ч 2021 оны 1-р сард түүнийг тус улсын удирдах байгууллагын шинэчилсэн бүрэлдэхүүнд оруулаагүй нь тодорхой болсон. Үүний дараа хэвлэл мэдээллийнхэн ийм шийдвэр гаргасан нь тус улсын хоёр дахь хүн гэгдэж байсан Ким Ё Жонг өмнөх нөлөө, эрх мэдлээ алдсаны дохио байж магадгүй гэж таамаглаж байсан юм.
Эх сурвалж: Лента.ру