Ангараг гарагийн Гранд хавцлаас их хэмжээний ус илрүүлжээ

2021-12-19
2931
 
Улаан нүдэн гаригийн гадарга дээр урсаж байсан ус хэдэн тэрбум жилийн өмнө хэрхэн алга болсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Дөрвөн тэрбум гаруй жилийн өмнө Ангараг гариг дээр гол урсаж, дулаан, илүү чийглэг байсан аж.
Гэвч тэр үеэс тэрбум жилийн дараа Улаан нүдэн гариг одоогийнх шиг хүйтэн хуурай болжээ .Тэгвэл эрдэмтэд үүний хариултыг олсон байж магадгүй. Судлаачид ус Ангараг гаригийн гадна давхарга буюу царцдасны доор орсон гэж таамагласан байна.
 
Ангараг гаригийн Валлес Маринерис хавцлаас их хэмжээний ус олдсон талаар Европын сансар судлалын агентлаг мэдээллээ. Энэхүү нээлтийг Европын сансар судлалын агентлаг болон ОХУ-ын Роскосмосын хамтран хөөргөсөн “Эксомарс” хөлөг хийсэн байна.
 
Ангараг гараг дээрх Валлес Маринерис хавцлыг дэлхийн Гранд хавцлын хувилбар гэж нэрлэдэг. Энэхүү хавцлын тогтоц нь Гранд хавцлаас 10 дахин урт, 5 дахин гүн, 20 дахин өргөн юм. Тэгвэл хавцлаас олдсон их хэмжээний усыг Frend төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд метр 3.2 фут өндөр дэх устөрөгчийг зураглах чадвартай юм.
Өмнө нь Ангараг гарагаас бага хэмжээний ус илрүүлж байсан. Тэгвэл энэ удаад Frend төхөөрөмжөөр илрүүлсэн ус нь ер бусын их хэмжээтэй гэж Икарус сэтгүүлд дурджээ. Мөн энэ бүс нутгийн гадаргуугийн 40 орчим хувь нь ус юм.
ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтрагч Алексей Малахов “Бид хөрсөнд хэчнээн хэмжээний ус байгааг түүний ялгаруулж байгаа нейтроныг харан дүгнэж болно. Учир нь "галактикийн сансрын туяа" гэгддэг өндөр энергитэй бөөмүүд нь Ангараг гарагт тусах үед их хэмжээний нейтрон үүсдэг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг" гэж мэдэгджээ.





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.