"World Happiness Report"-оос 2021 оны хамгийн аз жаргалтай улс орнуудын жагсаалтыг танилцууллаа. 149 улсын үндсэн зургаан үзүүлэлтэд тулгуурлан явуулсан уг судалгаагаар дэлхийн хамгийн жаргалтай орноор Финланд улс 7.8 оноотойгоор шалгарчээ. Уг судалгааны дээд үзүүлэлт нь 8 оноо юм.
Нэг хүнд ноогдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, амьдралын сонголтоо өөрөө хийх эрх чөлөө, нийт хүн амын өгөөмөр сэтгэл, авлигын түвшин гэх үзүүлэлтээр улс орнуудын аз жаргалыг хэмжжээ. Сонирхолтой нь, 2021 оны хамгийн аз жаргалтай улсууд ихэвчлэн Хойд Европын орнууд байна. Финланд улс дөрөв дэх жилдээ жагсаалтыг тэргүүлж, нийлбэр оноогоороо 7.8 оноо авсан бол Дани 7.6, Швейцар 7.5, Исланд 7.5, Нидерланд 7.4, Норвеги 7.3, Швед 7.3 оноо тус тус авчээ.
Монгол Улсын тухайд 5.6 оноо авч 149 улсын 69-т бичигдсэн бөгөөд энэ нь 2020 оныхтой харьцуулахад 0.2 оноогоор ахисан үзүүлэлт юм.
Харин 2021 оны "хамгийн аз жаргалгүй" улсаар Афганистан 2.5 оноотойгоор жагсав. МөнЗимбабве 3.1, Руанда 3.4, Ботсвана 3.4, Лесото 3.5 оноотойгоор "сүүл мушгижээ".
Эх сурвалж: World Happiness Report