БГД-ийн 12 дугаар хороо 13 дугаар байрны дээвэр дээрээс 3 хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 18:23 цагт нэг эмэгтэй хүүхдийг буулгаж, доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.