ТОЙМ: Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа хийж, ҮХЦ “давхар дээл”-ийн асуудлаар маргаан үүсгэв

2021-12-19
1513

ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгчийн айлчлал ба үр дүн

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Москвад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив.

Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.  

Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов.

УЛСЫН ИХ ХУРАЛ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахмадуудын  тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргав

УИХ-ын Пүрэв гарагийн  хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, ахмадуудын тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх  санал гаргав.

Тэрбээр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийн хэмжээг  долоон жил биш, таван жилийн дунджаар тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээгүй.  Асуудлыг хэлэлцэхгүй бол ахмадуудтайгаа хамтарч  тэмцэнэ гэв.

Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

Мөн өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, био бэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүй байна гэв.

Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалах боломж бүрдлээ

Чуулганаар  Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороодод шилжүүллээ.

“Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хуулиа батлан гаргажээ.

Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон. Энэ хууль батлагдснаар Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалах боломж бүрдэж байна. 

 Улсын хэмжээнд нийт 6686 ширхэг хяналтын камертай

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн  хийлээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс нийслэл хотод 3311, орон нутагт 3375 ширхэг камер суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар гудамж, зам, талбайн хяналтад авах шаардлагатай цэгүүдээс нийслэл хотын хэмжээнд суурьшлын бүсийн 17.8 хувь, аймгуудын төвүүдэд суурьшлын бүсийн 16.1 хувийг камерын хяналтад аваад байна.

УИХ-ын чуулган Баасан гарагт 143 хуулийг бөөндөж батлав

Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар баталсан хуулиудын эцсийн найруулга сонсож, 143 хуулийг эцэслэн баталлаа.

Тодруулбал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 51 хуулийн төслийг эцэслэн батлав. Түүнчлэн Боловсролын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг тус тус эцэслэн батлав.

Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээлэл, Цахим гарын үсэг, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай зэрэг хуулийг эцэслэн баталсан юм.

ЗАСГИЙН ГАЗАР

Оюутолгойн саналыг хүлээж авав

Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн саналыг хүлээж авч, түр хороотой зөвшилцөн шийдвэрлэхээр болов. Мөн  хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдэгдээд буй.

Мөн Засгийн газрын зүгээс иргэн аж ахуй нэгжтэй холбоотой хяналт шалгалтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50-иас доош хувь бууруулахаар шийдвэр гаргажээ.

БУСАД

Цэц "давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгэлээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нарын "давхар дээл"-ийн асуудлаар өгсөн гомдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэлээ. Ийнхүү Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн учраас Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргааныг хянан хэлэлцэж,  ирэх долоо хоногт шийдвэрээ гаргах магадлалтай болж байна.

Сануулахад, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу "давхар дээл"-тэй байж болно гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, УИХ-ын нэр бүхий гурван гишүүн ийн Цэцэд хандсан юм. Ийн гомдол гаргасан гишүүдийн хоёр нь Ардчилсан намын гишүүн бол нэг нь ХҮН-ын гишүүн юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.