Өмнөд Африкийн Эрүүл мэндийн яамны сайд Фаахла: Омикроны омгоор халдварласан хүмүүс дельта-гаар өвчилсөн хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт бага ирж байна.
Коронавирусын омикрон омог анх тархсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад халдварын улмаас эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо сүүлийн өдрүүдэд буурчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас иш татан Bloomberg мэдээлжээ.
Сайд "COVID-19-ийн дөрөв дэх давалгааны хоёр дахь долоо хоногийн сүүлээр тус улсад халдвар авсан хүмүүсийн дөнгөж 1.7 хувь нь эмнэлэгт хэвтсэн байна" гэжээ. Түүнчлэн Өмнөд Африкт дельта омог давамгайлж байсан гурав дахь давалгааны үед халдвар авсан хүмүүсийн 19 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж байв.
Өмнөд Африкийн эмч нарын урьдчилсан мэдээллээр омикрон омог дельта хувилбараас илүү хөнгөн өвчилдөг боловч илүү хурдан тархдаг. Өмнөд Африкт шинэ давалгааны хоёр дахь долоо хоногт өдөрт 20 мянга гаруй халдвар бүртгэгдэж байна. Харин дельта омгийн үед өдөрт 4.4 мянган халдвар бүртгэгдэж байсныг тус улсын ЭМЯ тэмдэглэжээ.
Үүнээс урьд ДЭМБ шинэ омог маш хурдацтай тархаж байгаа бөгөөд дэлхийн ихэнх оронд аль хэдийнэ тархаад байна гэж мэдэгдээд байгаа юм.
Энэ оны 11-р сарын 11-нд Өмнөд Африкт B.1.1.529 кодын дор вирусын шинэ омог илрүүлсэн бөгөөд үүнийг Грек үсгийн дарааллаар "омикрон" гэж нэрлэсэн.
Тус улсын Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, шинэ хувилбараас хамгаалахын тулд вакцинд идэвхтэй хамрагдахын чухлыг тэмдэглэжээ. Түүнчлэн зарим мэдээллээр энэ хувилбар нь бусад омгуудаар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн дархлааг давж чаддаг ажээ.
Эх сурвалж: Лента.ру