Коронавируст халдвараас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ.
Тэгвэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжих юм.