Э.Бат-Үүлийг яллуулсан нь АН-ын тамгыг авч, “Рио”-гийн саналыг унагаах “экс”-үүдийн операци байв юу?!

2021-12-18
1342

Ажин түжин байсан Монголын улс төрд гал ноцож магадгүй болоод байна. Эрх мэдэл, хариуцлагаас бултах гэсэн хэдхэн хүний ердөө тав хоногийн “түүх”-тэй богино зайны улс төр Монголд гай тарьж ч мэдэхээр болжээ.

Өнгөрсөн даваа гаригт “Рио Тинто”,  “Туркойз Хиллс Ресурсэс” компаниас Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Нийтээрээ талархаж хүлээж авсан. Харин энэ нь Америкт нуугдсан экс Ерөнхий сайд, Францад очоод хэвчихсэн экс Ерөнхийлөгч нарт таалагдаагүй байна. Учир нь Оюутолгойн хувь нийлүүлэгчдээс Монголын Засгийн газарт 22 тэрбум ам.долларыг тэглэж, Дубайн гэрээг цуцлах, цаашид хамтрах таатай саналуудыг тавьсан нь эдгээр хүмүүсийн эрх мэдэлтэй байхдаа хийсэн үйл ажиллагаа буруу байсныг нотолсон хэрэг болсон юм. Монголд уг захидлыг танилцуулж байхад Америкт экс Ерөнхий сайд татаж унаад эмнэлгийн тусламж авч эндэх садангуудаа сандаргасан зэргээс үүнийг бэлхнээ ойлгож болно.

Ингэж нүх рүүгээ ус цутгуулсан хулгана шиг сандралдсан “экс”-үүд “Рио Тинто”-гийн захидал дагасан хөөрлийг дарах, тэр дүйвээнээр АН-ын тамгыг авах маш нарийн операци зохиожээ.

Ингээд шүүх, прокурор, мөрдөгчдийн дунд хэдэн жил “явсан” Э.Бат-Үүлийн хэргийг яаралтай шийдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн томилсон Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчидтэй ярьж шахалт үзүүлсэн. “...Бат-Үүл тэртэй тэргүй хорих ял авах бол он солигдохоос өмнө шийд” гэсэн тухай мэдээлэл байгаа юм. Нөгөөдүүл нь үүнийг биелүүлж Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон байгаа юм.

Энэ асуудал өнөөдөр ил болж АН-ынхан дотроо хагараад эхэлсэн байна.

АН-ынханд уурсаж ундууцах өөр том шалтгаан гарч иржээ. Тэр нь, нөгөөх “экс”-үүд энэ сарын 20 буюу ирэх даваа гаригт Дээд шүүхээр хэлэлцэх АН-ын тамганы маргаанд ямар цэг хатгахыг бас тохирчихсон тухай мэдээлэл юм. Дээд шүүхийн 20-ны хурлаас О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэхээр шахсан нь бас ил болоодохжээ.

Тэр байтугай О.Цогтгэрэл АН-ын тамгыг авангуутаа Франц руу нисч “экс”-тэй уулзахаар зэхэж байгааг ч АН-ынхан мэджээ.

Энэ нь хэрүүл дээр нь бүр ч тос нэмж, хагарал нь сэдрээд, АН-ынхан яг одоо Төрийн ордонд ид түжигнэж байна.

Маш ноцтой нэг асуудал бол “Турзойз Хиллс Ресурсэс”-ын зарим төлөөлөл “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурсэс”-ийн Монголын Засгийн газарт тавьсан саналыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаад байна. “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэдэг шиг хэдхэн хүний эрх мэдэл, эрх ашгийн төлөөх мугуйдал бүтэн улсаар нь хохироож баллах вий.

Б.ДАМДИН-ОЧИР






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.