МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өөрийн найз өсөх идэр начин Э.Энхбатыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зодож хүнд гэмтээсэн бөгөөд улмаар ухаан ороогүй байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд Э.Энхбат Солонгос улсад эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргаж, Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар болж "Сонгдо" эмнэлэгт хүлээн авахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Гэвч эх нутагтаа ирэх болсон мэдээллийн араас цахим сүлжээнд “Э.Энхбат начин нас барсан” гэх мэдээ түгээд байна.
Тэгвэл Э.Энхбат начины өмгөөлөгч О.Санчирбал өөрийн цахим хуудастаа мэдэгдэл хийжээ. Тэрбээр:
“Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье” гэжээ.