Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан, Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар болсон талаар манай сайт мэдээлсэн билээ.
Хэдхэн минутын өмнөөс сошиалд Э.Энхбат начинг "бурхан" болсон гэх мэдээлэл зарим нэгэн пэйж хуудсаар түгж эхэллээ.
Харин энэхүү мэдээлэл ташаа болохыг түүний найз Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягаар мэдэгдлээ. Тэрбээр:
"Уучлаарай битгий амьд байгаа хүнийг янз бүрээр бичээрэй. Гуйя та бүхнээсээ Монгол Улсын Өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат найз минь амьд байгаа шүү. Баярлалаа" гэжээ.