Засгийн газар Гамшгийн хуулиа гадуурхаж, Цар тахлын хуулиар цанхаалах гээд байна уу

2021-12-18
987

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар  бас нэг урт нэртэй түр хуулийн хэрэгжилтийг сунгах асуудал яригдлаа. Энэ урт нэртэй хуулийг бүтэн нэрээр нь сийрүүлбэл:  Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль. Харин албаныхан үүнийг Цар тахлын   хялбаршуулан нэрлэдэг. Хуулийг анх 2020 оны 04 дүгээр сард  тухайн оныг дуустал зургаан сарын хугацаагаар хэрэгжихээр баталж байв. Гэхдээ хуулийг УИХ нэг удаа 6 сарын хугацаагаар сунгаж болох заалт орж байв.

Хуулиар Засгийн газарт онцгой эрх олгосон бөгөөд тухайлбал, жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх эрх олгосон. Засгийн газар зарим томилгоонуудаа төрийн албаны зөвлөлөөр дамжуулахгүйгээршууд томилдог болсон.Тэр ч байтугай хуулийг журмаар зохицуулдаг болсон. Ерөнхийдөө УИХ зарим онцгой эрхээ Засгийн газарт шилжүүлсэн юм.

Энэ хуулийг анх хэлэлцэж баталж байх үеэр гишүүдийн зүгээс Үндсэн хууль зөрчиж байна гэж шүүмжилж байсан бол  ийм хууль  шаардлагагүй, Гамшгийн хуульдаа өөрчлөлт оруулаад явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.

Гэвч тус хуулийг зургаан сараар нэг удаа хэрэгжүүлнэ гэж анх баталж байсан ч Засгийн газраас дахин хоёр удаа сунгах хуулийн төсөл өргөн барьж УИХ-аар батлуулаад байгаа юм. Гэтэл энэ хуулийн үйлчлэлийг дахин сунгах тухай яригдаж байгаад гишүүд бухимдалтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын гишүүд үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.  Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Цүнх барьдаг, төрийн албан хаагчийн шалгалтаа өгч чаддаггүй 2000 хүнийг шууд төрийн албанд авсан. Мөн дээрээс нь 600 гаруй хүнийг албан тушаал ахиулсан. Тиймээс шууд томилгоог болиулж, мерит зарчмаараа явах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийж байна. Дээрх асуудлыг “зөв” болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байна.

УИХ өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр Цар тахлын хуулийг энэ оны 12 дугаар сарын 31-ийг дуустал сунгасан. Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газарт нэлээд хатуу үгийг хаяглаж байв. Бүр зарим асуудлыг нь дэмжээгүй. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар ганцаараа зарцуулах боломжгүй гэж үзсэн.

Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж болзошгүй учир Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газарт өгөх заалтыг дэмжээгүй гэж тайлбарлаж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Намрын чуулганаар Гамшгийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаа сунгалаа. Дараагийн удаа ковидын хуулийг дахин сунгах боломжгүй" гэдгийг анхааруулж байв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Сүүлд энэ хуулийг сунгахад хилийн боомтын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилно гэж оруулсан. Дандаа л онцгой хүмүүс, онцгой эрх аваад байгаа. Цаад утга нь хуулиас давж журмаар ажилладаг болгож байна” хэмээн ярилцлагадаа дурдаж байв.

Гэвч хуулийг дахин дөрөв дэх удаагаа сунгах тухай яригдаад эхэллээ.  Засгийн газар 1.6 жил онцгой эрхээр онцгойрч байсан энэ бүрэн эрх мэдлээсээ татгалзах нь тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаасаа тус хуулийн тайланг тавиагүй учраас сөрөг хүчнийхэн хуулийн үйлчлэлийг сунгахыг эсэргүүцсээр ирсэн байдаг. Цар тахлын үед хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоогүй гэдгийг тэд хэлдэг. Сөрөг хүчнийхний энэ сөрөлт маш зөв ч эрх баригчид олонхоороо бардамнаж няцаасаар иржээ.  

Түр хугацаанд хэрэгжих ёстой хууль удаан хугацаанд хэрэгжээд байгаа нь өөрөө аюул гэдгийг хэлж байгаа юм. Төрийн системд гажуудал үүснэ. Тэгэхээр Ковидын хуулийг үндэслээд удаан хугацаагаар явбал Засгийн газар бусад хуулийн үйлчлэлээс гадуур ажиллах нөхцөлийг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл дур зоргоороо ажиллах эрсдэл нэмэгдчихэж байгаа юм.

Бусад улс оронд парламент нь Засгийн газарт тодорхой эрхийг маш хязгаарлагдмал цаг хугацаанд, болзолт нөхцөлтэйгөөр эрхээ шилжүүлдэг юм байна. Харин Монгол л хуулийг  дахин дахин сунгах замаар Засгийн газраа эрхлүүлж байна. 

Цар тахлын эсрэг хуулийг дөрөв дэх удаагаа сунгах асуудлыг  гишүүдийн олонх дэмжихгүй байх магадлалтай бөгөөд цаашид  Гамшгийн хуулиа өөрчлөх замаар зохицуулаад явах  боломжтой.  

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.