НӨАТ-ын урамшууллын 2021 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтууд энэ удаагийн урамшууллын сугалаанд хамаарна.
Сугалаанд оролцохын тулд энэ сарын 18-ны өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер азтан 40 сая төгрөг хожих боломжтой аж.