Олимпын аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн байдаг. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног хэвтэн эмчлүүлсэн ч ухаан оролгүй БНСУ-ыг зорьсон юм.
Ар гэрийн зүгээс ихэд найдлага тээн БНСУ-ыг зорин түүнийг эмчлүүлж байсан ч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй хэвээр байсан.
Харин Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан, Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар болсон талаарх мэдээлэл байна.