-Токиогийн засгийн газар тахлын үеэр иргэддээ туслахын тулд 15.8 тэрбум доллар хуваарилна-
Токиогийн эрх баригчид COVID-19 тахлын эсрэг хүн амдаа туслах зорилгоор 1.8 их наяд иенийг (ойролцоогоор 15.8 тэрбум доллар) иргэддээ хуваарилахаар шийдвэрлэжээ. Энэ тухай тус улсын Yomiuri сонинд мэдээлсэн байна.
Японы засгийн газар үүнд шаардлагтай хөрөнгө мөнгийг 2022 оны төсвийн жилийн улсын төсвийн төсөлд тусгасан гэж тэмдэглэжээ. Тусламжийн хүрээнд иргэний хуванцар карт бүхий үнэмлэхтэй оршин суугч бүр 174 доллар авах юм.
Энэ тохиолдолд мөнгө хүлээн авах нөхцөл нь эдгээр картыг эрүүл мэндийн даатгал болгон ашиглах иргэний зөвшөөрөл байх бөгөөд тэдгээр нь банкны данстай холбоотой байх ёстой.
Тиймээс эрх баригчид иймэрхүү арга замаар иргэний үнэмлэхний түгээмэл хэрэглээг нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм. Одоогийн байдлаар Япончуудын дөнгөж 39 хувь нь энэхүү иргэний хуванцар үнэмэлхийг хэрэглэж байна.
Сануулахад байнгын мутацийн улмаас вирусын дельта омог өөрөө устсаны дараа Японд COVID-19-ийн өвчлөл буурсан гэж Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноуэ өмнө нь мэдэгдэээд буй.
Түүнчлэн тус улс иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж, халдвараас хамгаалах арга хэмжээг хатуу дагаж мөрдсөнөөр халдварын тоог цаашид бууруулах боломжтой гэж тооцож байна.
Эх сурвалж:Лента.ру