Х. Нямбаатар: "Төр иргэдэд өгч байгаа зарлан мэдээллээ иргэний и-мэйл хаяг руу явуулж байдаг болно"

2021-12-17
521

Кибер аюулгүй байдлын тухай зэрэг цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль Шинэ сэргэлтийн болдлогын хүрээнд УИХ-аас батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж байна. 

Нийтийн мэдээлийн тухай хууль төрд батлагдсанаар мэдээллийг:

  • Нээлттэй мэдээлэл: Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл багтана. Барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, тусгай хамгаалалттай газар ашиглах гэрээ зэрэг мэдээлэл мөн багтана. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нээлттэй мэдээллийн санд улс төрийн намын хөрөнгө, өгч байгаа хандив багтана. Хардалтыг төрүүлдэг төрийн сангийн зардлаар гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл мөн багтана. Нийт таван төрлийн 67 мэдээлэл орж байгаа юм. Нээлттэй мэдээллийн цар хүрээ цааш өргөжих юм.
  • Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн төсөл: Гол агуулга нь цахим орчин дахь хүний эрхийн олон зөрчил гарч байна. Цахим орчинд хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь тухайн хуулийн гол концепц болсон. Бие засах газар, саун, душ зэрэг газар дуу дүрсний камер байршуулахыг хориглосон. Зөвхөн нийтийн эзэмшлийн орон зайд, аюулгүй байдлыг хангах зорилгоор байршуулна. Камерын нэгдсэн стандартыг бий болгохоор ажиллаж байна.
    Хүний эрүүл мэнд захидал харилцаа хөрөнгийг нууцад хамруулсан. Биометрик, генетик, цахим гарын үсэг, оршин суугаа хаяг, ял эдэлж байгаа эсэх мэдээллийг мөн нууцад хамруулсан. Худалдааны төвүүдэд хадгалагдаж байгаа хувь хүний биометрик мэдээллийг хурааж авахаар болсон.
  • Дүрсний бичлэгийг хувь хүний халдашгүй чөлөөтэй газар илтэд байршуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Цахим гарын үсгийн тухай хууль:

Цахим гарын үсэг нь цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцээрийн том баталгаа болгож өгч байна. 10 жилийн өмнөөс цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан ч одоогийн байдлаар нийт 40 мянга орчим л иргэний гарын үсэг байдаг. 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгоно. Дөрвөн жилд нэг удаа шинэчилнэ. 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрд тоон гарын үсэг олгох ажил эхэлнэ.

Багц 4 хуулийн хэлэлцүүлэгт байгууллагын нууцын тухай асуудал хөндөгдсөн. Байгууллагын нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж танилцуулах үүрэг өгсөн. Ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганд танилцуулна.

Төрөөс 16-гаас дээш насныханд тоон гарын үсэг үнэ төлбөргүй олгоно гэв. Мөн төр өөрөө иргэдэд өгч байгаа зарлан мэдээллээ иргэний и-мэйл хаягаар очиж байдаг болно.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.