Б.Отгонхүү: Харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр эрүүл мэндийн байгууллагад хандан СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭГ өгөх боломжтой

2021-12-17
2702

Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн эмч Б.Отгонхүүтэй ярилцлаа.

- Ковидын үед сүрьеэ өвчний хавсарсан хүндрэл гарч байгаа юу, хяналтанд байдаг хүмүүсийн эмчилгээний явц хэр түвшинд байгаа вэ?

- Уушгины сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн болон эмчилгээтэй байх үедээ ковидын халдвараар өвчлөх нь хүндрэх эрсдэлтэй. Манай дүүргийн хувьд хяналтанд эмчилгээтэй өвчтөнүүд ковидын халдвараар өвчилж байгаа хэдий ч одоогоор хүндэрсэн, нас барсан тохиолдол гараагүй байна. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хяналт суларч өвчин хүндэрсэн, нас барсан, хяналт алдагдсан тохиолдлын эзлэх хувь нэмэгдээгүй өмнөх жилүүдийн түвшинд байна. Сүрьеэгийн өвчлөл 2021 оны эхний 11 сарын байдлаар илэрсэн тохиолдлыг 2020 оны мөн үетэй харьцуулахад 2021 онд өвчлөл 31%-иар буурсан үзүүлэлттэй байна.

- Коронавируст халдварт өвчин болон сүрьеэгийн ялгаатай тал юу вэ?

- Сүрьеэ болон ковидын халдвар нь ихэвчлэн амьсгалын замаар халдварлаж уушгийг гэмтээдэг, ханиалгах, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг төстэй шинж тэмдгүүд илэрдэг боловч өвчний эхлэл, эмнэлзүйн явцын хувьд ялгаатай.

Коронавируст халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг цочмог богино хугацаанд илэрч, эмчилгээ 1-2 долоо хоног хүртэлх хугацаанд үргэлжилдэг бол сүрьеэгийн үед шинж тэмдэг аажим илэрч, эмчилгээ 6-18 сар хүртэл хугацаанд үргэлжилдэг, удаан явцтай архаг өвчин юм. Сүрьеэ өвчний үед цэртэй ханиалгах, цустай  цэр ялгардаг бол хүндрэлгүй ковидын үед хуурай цэргүй ханиалгадаг. Мөн Ковид-19 халдварын үед амьсгал давчдах, амьсгалын дутагдлын шинж эрт илэрдэг, харин сүрьеэгийн үед хожуу үе шатанд хүндрэл байдлаар илэрнэ.

Сүрьеэ болон ковидын халдварлах байдал, халдвар авсны дараа өвчлөх эрсдлийн хувьд ялгаатай. Ковидын үед гэр бүлийн хүрээнд болон олон хүн цугларсан газарт халдвар авсан хүн бүр өвчилж, шинж тэмдэг 1-2 долоо хоногийн дотор илэрдэг бол сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10-15% нь өвчлөх магадлалтай.

Ковидын үед халдвартай хүнтэй 2м-ээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд хамт байхад халдвар авах эрсдэлтэй байдаг бол сүрьеэтэй хүнтэй 6-8 цаг хамт байхад халдвар авсан байх магадлалтай гэж үздэг.

-Сүрьеэтэй өвчтөний ар гэрт нэн шаардлагатай анхаарах зүйлс юу юу байдаг вэ? Ар гэрийн асаргаа хэр түвшинд байдаг вэ? Нийтлэг асаргаа тал дээр ямар зүйл дээр алдаад байгаа харагддаг вэ?

-Сүрьеэгээр өвдсөн тохиолдолд өвчтөн, гэр бүлийн гишүүд, эмч эмнэлгийн ажилтнуудын хамтын хүчин чармайлт дэмжлэг маш чухал. Зарим хүн сүрьеэгээр өвдсөнөө мэдээд эдгэрэх болов уу, ажлын хамт олон найз нөхөд мэдчихвий, яаж хүлээж авах бол зэрэг сэтгэлзүйн дарамтанд орж, ялгаварлан гадуурхалтай тулгардаг. Ер нь ихэнх хүмүүс ажлын хамт олон найз нөхдөөсөө нуухыг хичээдэг. Тийм болохоор сэтгэлзүйн зөвлөгөө, эдгэнэ гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх нь эмчилгээ үр дүнтэй болох чухал хүчин зүйл гэж боддог.

Ар гэрийнхний зүгээс шантарч эмчилгээ таслах тохиолдол ховор, харин эмийн гаж нөлөө, эм таарахгүй байх, архины хамааралтай тэнэмэл иргэд эмчилгээ таслах тохиолдол хааяа гарна.

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлдэг вэ, мөн эмчилгээний чанар амжилтыг ахиулах тал дээр хийсэн гол гол ажлаасаа дурдвал ?

-Сүүлийн 2 жилийн хугацаанд өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулахад хязгаарлагдмал байгаа ч гэсэн тодорхой ажлуудыг хийж байна. ӨЭМТ-үүдэд жилд 2 удаа дэмжлэгт хяналт хийж зөвлөгөө өгч ажиллаж байна. Иргэдэд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хийж, гарын авлага зөвлөмжүүдийг бэлтгэн тараах, цахм хэлбэрээр мэдээлэл хийх зэрэг ажлуудыг хийж байна.

Сүрьеэгийн шинж тэмдэг мөн л ханиалгаж, халуурахаас эхэлдэг. Гэтэл зарим иргэд “Ханиад туссан” гэсэн онош өөртөө тавиад, сүрьеэгээ хүндрүүлээд ирдэг гэсэн. Энэ тухай та юу хэлэх вэ.

Уушгины сүрьеэгээр өвдсөн хүн ихэнхдээ өвчнөө хүндрүүлж, халдвартай болсон үедээ эмнэлэгт ханддаг. Энэ нь хүн амын эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Сүрьеэ өвчний үед ханиалгах, халуурах, цустай цэр гарах, цээжээр өвдөх, шөнөдөө хөлрөх, турах зэрэг олон шинж илэрдэг гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ ганцхан 14 хоног, түүнээс дээш хугацаанд ханиалгах шинж илэрвэл сүрьеэгээр өвдсөн байж болзошгүй гэдгийг иргэд мэдэж байвал хугацаа алдахгүй эмнэлэгт хандах боломжтой.  Ингэснээр халдвар тараах эрсдэл буурч, сүрьеэгийн өвчлөл  багасна.

-Урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд сүрьеэгийн шинжилгээг өгч болох уу?

- Оршин суугаа хаяг харгалзахгүй өөрт ойр газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандан сүрьеэгийн шинжилгээ өгч болно.

-Эмчилгээ хийлгэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Нэгэнт сүрьеэгээр өвдөөд эмчилгээ хийлгэж эхэлсэн бол эмч, эмнэлгийн мэргэжилтний заавар зөвлөмжийн дагуу эмээ таслахгүй уух нь хамгийн чухал. Эмээ тасалбал эмчилгээ үр дүнгүй болох, өвчин хүндрэх, эмэнд тэсвэртэй сүрьеэнд шилжих, цаашлаад нас барах эрсдэлтэй. Мэдээж чанартай хоол идэх, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт алхах, даарч хөрөхгүй байх дархлаагаа дэмжих гээд энгийн дэглэмийг баримтлах хэрэгтэй.

-Ковид-19 цар тахлын үед иргэд сүрьеэ өвчнөөс сэргийлэхийн тулд юуг илүү анхаарах вэ.

-Цар тахлын энэ үед сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас сэргийлж, байгалийн дархлаагаа сайн байлгах нь чухал.

-Баярлалаа






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.