Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 262 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 158 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1968 хүн эндээд байгаа юм.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2583 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4711 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 974
- Хүндэвтэр- 1304
- Хүнд- 253
- Маш хүнд 52 хүн байна.