Японд шатахууны үнэ тав дахь долоо хоногтоо дараалан буурсан дүн үзүүлээд байна. “Омикрон” хувилбар эдийн засгийн сэргэлтийг сааруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь нефтийн фьючерс хэлцлийн үнийг түр хугацаагаар бууруулсан юм.
Японы Нефтийн мэдээллийн төвөөс лхагва гарагт мэдээлснээр, шатахууны жижиглэнгийн дундаж үнэ даваа гаргийн байдлаар 165.9 иен буюу нэг доллар 46 цент байжээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 2.1 иенээр буурсан байна.
Гэхдээ олон нийт “омикрон” хувилбараас сэргийлэх сонор сэрэмжээ сулруулж эхлээд байгаатай зэрэгцэн нефтийн эрэлт улирлын чанартайгаар нэмэгдэх төлөвтэй байгаатай хоблоотойгоор үнэ нь дахин нэмэгдэж магадгүй гэж Нефтийн мэдээллийн төвийн шинжээчид таамаглаж байгаа ажээ.