"Хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд тагнуулын байгууллага халдахгүй"

2021-12-17
449

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулахдаа “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан байна. Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг байна. Хуулиар кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлох, кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэж тодорхойлон, тэдгээр байгууллагын аюулгүй байдлыг хангана. Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ, мэдээлэл солилцож байх асуудлыг зохицуулсан. Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан” гэж онцоллоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд  асуулт асууж, хариулт авлаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Монголд хиймэл оюун ухааны талаар ярихаас цаашгүй байгаа ч гэсэн яваандаа бүрэн автомат систем ашиглах байлгүй. Тиймээс энэ хуулийн төслийг өргөн цар хүрээг хамарч чадаагүй гэж харж байна. Мэдээллийн биш иймэрхүү үйл ажиллагааны системд халдвал яах вэ.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Монгол Улс анх удаа Кибер аюулгүй байдлын тухай хуультай болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн хууль байсангүй. Энэхүү хууль батлагдсанаар НҮБ-ын олон улсын цахилгаан холбооны байгууллагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын индексийг тодорхойлох боломж бүрдэж байна. Энэхүү индексүүдийн тайлангууд улс орны дижитал хөгжлийн түвшинг үнэлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахинд шинээр бий болж байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед үндсэн системүүдээ хэрхэн хамгаалах вэ гэдгийг орчин цагтай нь нийцүүлж, шаардлага тавьж байна. Энэ шаардлагад нийцэхийн тулд бид мэдээллийн системээ хамгаалах нь чухал. Төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудаас гадна үндэсний халдлагад хариу арга хэмжээ авах байгууллагатай болно. Энэ байгууллага Тагнуулын Ерөнхий газрын дэргэд ажиллаж байна. Үүнийг нь үндэсний төв болгон өргөжүүлж, төрийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа онц, чухал мэдээлэлтэй байгууллагуудыг хамгаалах ажил хийнэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Кибер аюулгүй байдал дээр хяналт тавьдаг бүтэц зохион байгуулалт нь зөв  юм уу. Энэ зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг. Харин Тагнуулын байгууллага төрийн байгууллагын мэдээлэлд гол үүрэг гүйцэтгэх юм байна. Кибер аюулгүй байдалтай холбоотой энэхүү хуульд Тагнуулын байгууллага голлох үүрэг гүйцэтгэх нь хэр зохимжтой вэ. Хуулийн төслөөс харахад IT салбар зээл, тусламж авахад Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах юм байна. Бүгдийг хүчний байгууллагаар хянуулах нь IT салбарын ирээдүйг баллана. Хандлага нь буруу хуулийн төсөл байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Ажлын хэсэг байгуулагдсаны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Тагнуулын байгууллагаас дахин саналууд авсан. Энэ үеэр олон байгууллагаас төрийн болон хувийн байгууллагын мэдээллийг Тагнуулын байгууллагаар хариуцуулах санал гарсан. Хувийн байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал яагаад ч хууль хяналтын байгууллагын дэргэд байж болохгүй гэж үзээд, шинээр байгуулагдаж байгаа Харилцаа холбооны яамын дэргэд байгуулахаар тогтсон. Харин үндэсний төвөө тусад нь гаргаад, төрийн онц чухал мэдээлэл, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа байгууллагуудын аюулгүй байдлыг хангахаар тогтсон. Засгийн газар өөрөө Кибер аюулгүй байдлын бодлого чиг үүргийг хангах үүрэгтэй учраас Ерөнхий сайд ахлаад, Ерөнхий сайдын дэргэд нийтийн болон үндэсний төвөө байгуулна. Нийтийн төвийг яам, Үндэсний төвийг Тагнуул хариуцаад хоёр дэд даргатай байна. Ерөнхий сайд ахална.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:

-Хуулийг боловсруулахад маш олон орны мэдээлэл аюулгүй байдлын бүтэц зохион байгуулалтыг судалсан. Ингэхэд хүчний байгууллага, бодлогын байгууллага хамтран ажиллах тал дээр маш олон жишээн байсан. Цахим хөгжил, харилцаа холбооны шинээр байгуулагдах яам кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтыг хариуцна. Зөвхөн төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн асуудлыг л Тагнуулын байгууллага хариуцаж байгаа болохоос биш хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн аюулгүй байдал руу Тагнуулын байгууллага нэвтрэхгүй.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.