Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал ба "Транзит Монгол"  болох том бодлого

2021-12-17
1985

Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байна.  Тэрбээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн. Энэ үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс бол Евро Азийг холбосон хамгийн дөт зам. Тиймээс хоёр улсыг холбосон төмөр замыг хөгжүүлэх ёстой” гэжээ.

Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан энэ айлчлалын үеэр ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой  уулзахдаа  Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын асуудлыг хөндсөн. Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа ЗТХ-ийн сайд Л.Халтар мөн Оросын төмөр зам нийгэмлэгийн даргатай уулзана.  

Энэ бүхнээс харвал айлчлал төмөр замын салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байна.

Олон улсын тоймч Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү уг айлчлалыг тоймлохдоо “Хоёр улсын Төрийн тэргүүн нар шууд хэлэлцээ хийж байгаа нь чухал алхам юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Транзит Монгол болох” том бодлогуудаа маш тодорхой танилцууллаа” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулган дээр  Транзит Монголын санаагаа анх дэлгэж байв. Тэрбээр өнгөрөгч намар НҮБ-ын индэр дээрээс “Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна” гэдгээ дэлхий нийтийн сонорт хүргэж байв.

Энэ санаа дараа нь есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Тажикстаны нийслэл  Душанбе хотноо болсон ШХАБ-ын  гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааны үеэр дахин амилсан юм. Тодруулбал, тус уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж биечлэн оролцсон. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар оролцож байв.

Энэ үеэр  мөн л Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгаагаа дахин  мэдэгдээд буй.

МАН-ын дэлгэж тавьсан хөзрийн нэг нь энэ транзит Монгол юм. Энэ асуудал саяхан болж өнгөрсөн МАН-ын 30 Их хурлын үеэр ч боомтуудын боймыг тайлахтай уялдаатайгаар  нэлээд тодорхой яригдсаныг санаж байгаа байх.

Сануулбал, тус Их хурал дээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ  “Хилийн боомтуудыг хурдны замаар  холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно” гэдгээ мэдэгдээд байгаа.

Үнэхээр транзит Монгол болох бодлогын гол нэг цөм нь хилийн боомтууд болж таарна. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Эдгээрээс Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна.Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна.

Боомтын хөгжил ийм ядуу, дэд бүтэцгүй байгаа нь  транзит Монголын мөрөөдөлд тээг болсоор байх болно. Тиймээс эхний ээлжинд боомтуудын боймыг арилгах Ерөнхий сайдын санааг цагаа олсон,  улс орны хөгжлийн зөв шийдлийн нэг гэж харах боломжтой.

Тэр санаа Ерөнхийлөгчийн  хойд хөршдөө хийж буй айлчлалын үеийн яриа хэлэлцээрийн нэг сэдэв нь болж байх шиг байна.

Ямартай ч монголчууд энэ айлчлалын өдрүүдэд Кремлийн зүг чих тавьж байгаа нь үнэн. Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү “Уулзалтаар Москвагийн тунхаглал гарна. Хоёр улсын хувьд маш чухал ач холбогдолтой айлчлал болж байна” гэж товч дүгнэсэн байна билээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.