-Энэтхэгийн Засгийн газар эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 21 болгох саналыг дэмжлээ-
Энэтхэгийн Сайд нарын танхим эмэгтэйчүүдийн гэрлэх доод насны хязгаарыг нэмэгдүүлэх саналыг баталжээ.
Засгийн газраас эмэгтэйчүүдийн гэрлэх насыг эрэгтэйчүүдийн настай тэнцүүлж, 18-аас 21 нас болгох шийдвэр гаргажээ. Энэ удаагийн өвлийн чуулганаар 2006 онд батлагдсан “Хүүхдийн гэрлэлтийг хориглох тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус улсын хууль тогтоогчид батлахаар бэлтгэж байна.
Нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулах болсон шалтгаанаа охидыг 18 настайдаа гэрлүүлснээр коллежид суралцах боломжийг хааж, харин энэ насны эрчүүд насанд хүрэхэд бэлдэж, мөнгө олж эхлэх цаг завтай байдаг. Тиймээс бид охидод ажил хийх, мөнгө олох, эрчүүдтэй эн тэнцүү байх боломжийг олгох үүднээс энэхүү хуулийн өөрчлөлтийг боловсруулаад байна. Эрэгтэй хүний 21 насыг эмэгтэй хүний 18 настай адилтган авч үзэж болохгүй” гэжээ.
"Спутник" агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн олон яам энэ саналыг дэмжиж, эмэгтэйчүүд 21 нас хүрсэн хойноо анхны хүүхдээ төрүүлэх нь зүйд нийцнэ гэж үзжээ.
Дашрамд дурадахад Саудын Арабын Хууль зүйн яам 2019 онд 18 нас хүрээгүй охидын гэрлэлтийг хориглосон. Хэрэв 18 нас хүрэхээс өмнө гэрлэхээр бол шүүхийн тусгай шийдвэр гаргах шаардлагатай бөгөөд гэрлэлт нь өсвөр насны хүүхдийн жинхэнэ ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх, энэ нь түүнд хор хөнөөл учруулах эсэхийг тогтоохоор зохицуулалт хийсэн юм.