Ө.Айгүл: Сүрьеэтэй өвчтөний гэрийн бүл өвчтөнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хамтдаа энэ өвчнийг ялан дийлэх нь чухал

2021-12-16
2574

Сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Ө.Айгүлтэй ярилцлаа.

-Баянгол дүүргийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, илрүүлэлт, эмчилгээ хэр түвшинд явж байгаа вэ? Ковидын үед энэ талын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаасаа танилцуулна уу?

-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь 230 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай сүрьеэгийн диспансер нь жилд ойролцоогоор 300 гаруй шинэ сүрьеэгийн тохиолдолыг илрүүлж эмчилгээнд хамруулдаг. Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахалтай холбоотойгоор илрүүлэлт доторхой хэмжээгээр багассан боловч бид оношлогдсон шинэ болон давтан тохиолдлууддаа эмчилгээ тусламж үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байна. Эмчилгээний тасралгүй байдлыг хангахын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран идэвхтэй ирлүүлэг үзлэг, эмчилгээний хяналтыг тогтмол хийж байна.

- БГД-т өнөөдрийн байдлаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдоод эмчилгээнд хамрагдаж байгаа нийт хичнээн өвчтөн байна вэ?

-БГД-ийн сүрьеэгийн диспансерт одоогийн байдлаар нийт 33 олон эмэнд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/-тэй өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Бид эдгээр өвчтөнүүдтэйгээ нягт хамтран уг өвчнийг ялан дийлэхээр хичээн ажиллаж байна.

-ОЭТС-тэй өвчтөн болон ар гэрт нэн анхаарах, хэрэгжүүлэх ёстой гол зөвлөмжийг өгнө үү? Учир нь ар гэрийн гишүүд бүрэн мэдээлэлгүй байгаа ажиглагдсан тул, мэргэжлийн эмчийн зөвлөмжийг хүргэхэд илүүдэхгүй байх.

- Ер нь альваа өвчин тэр дундаа халдварт өвчнөөр өвчилсөн өвчтөн өөрөө өвдөхөөс гадна, хайртай гэр бүл, хамт олноо эрсдэлд оруулсандаа маш их гутарч, сэтгэлзүйн хувьд хүнд байдалд ордог. Өвчтөн сэтгэл санаагаа тайван байлгаж эмчилгээгээ таслахгүй хийлгэх нь маш чухал.

ОЭТС-тэй өвчтөн 10-24 сарын хугацаанд өдөрт дунджаар 15-20 ширхэг эм уудаг учир нь маш хүнд байдаг бөгөөд зарим тохиолдолд эмийн гаж нөлөө илэрч биеийн болон сэтгэц, нийгмийн тулгамдсан асуудалд өртөг учир ар гэрийн гишүүд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хамтран энэ өвчнийг ялан дийлэх урам зоригийг өгч, ялгаварлан гадуурхахгүй эмчилгээгээ гүйцээд хийлгэхэд туслалцаа үзүүлэх шаардлагатай.

Гэр бүл, хавьтлын бүхий л хүн сүрьеэг бүрэн эдгэрдэг гэдгийг сайн ойлгох нь маш чухал.

Хэдийгээр сүрьеэ эдгэрдэг өвчин боловч эмчилгээний үр дүн янз бүр байдаг гэсэн. Үүний гол шалтгаан юу вэ? Өвчтөний зүгээс өөрөө эмчилгээндээ хяналт тавьж явах боломж байгаа юу. Өвчтөн хаанаас сүрьеэгийн мэдээ мэдээллээ тогтмол аваад явах боломжтой вэ?

-Таны хэлсэн үнэн. Эмчилгээний үр дүн өвчтөн бүрд харилцан адилгүй байдаг. Эмчилгээгээ таслах, эмчилгээ тасалснаас болж Эмэнд тэсвэртэй сүрьеэрүү шилжих, оношлогдсон боловч хавсарсан өвчний улмаас эмчилгээнээс татгалзах гэх мэт шалтгааны улмаас эмчилгээний үр дүн янз бүр байж болдог. Сүрьеэ өвчин агаар дуслын замаар халдварлагддаг ч урьдчилан сэргийлэх нь чухал байдаг. Гэр бүлийн гишүүн бүр жил бүр өөрийн насны онцлог, биеийн ерөнхий байдалд тулгуурлан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, маскаа тогтмол зүүж, нус цэрээ ил хайхгүй байх хэрэгтэй. Мөн цахим сүлжээнээс өвчний талаар маш олон төрлийн мэдээллийг авах боломжтойгоос гадна манай сүрьеэгийн кабинерээр үйлчлүүлж мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн бий.

Arslan.mn

-Сүрьеэгийн халдвар авсан, өвчин туссан гэх хоёр ойлголт байдаг. Үүний талаар тайлбарлаж өгнө үү?

-Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдварыг авсан байдаг. Халдвар авсан 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвчилдөг гэсэн олон улсын тоо баримт бий. Сүрьеэгийн халдварыг сүрьеэгээр өвдсөн халдвартай хүнээс халдвар авдаг. Халдвар авсан хүн болгон өвдөхгүй бөгөөд хувь хүний дархлаа их нөлөөлдөг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршид өвдөхгүй байх ч боломжтой. Мэдээж сүрьеэ өвчин оношлогдсон хүн эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой. Өвчилсөн хүмүүс эмчилгээ, хяналтанд орсны дараа тодорхой хугацаанд халдваргүй болдог учир өвчлөөд эдгэрсэн хүнд ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй байх хэрэгтэй.

- Сүрьеэгийн эмчилгээ хийлгэхэд өвчтөн юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Сүрьеэгийн эмчилгээ олон сараар буюу 6-24 сар хүртэл хугацаагаар үргэлжилдэг тул эмчилгээ хийлгэхэд маш их тэсвэр тэвчээр хэрэгтэй. Мөн гэр бүлийн, хамт олны дэмжлэг, мөнгө санхүүгийн туслалцаа их сайн байх хэрэгтэй. Эмчилгээнд хэрэглэж буй бүхий л эм, бэлдмэл, тариа нь үнэ төлбөргүй байдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй бүрэн хийлгэвэл “Сүрьеэ өвчин” бүрэн эдгэрдэг шүү.

-Баярлалаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.