"Оюу-Толгой"-н сэргэлт

2021-12-16
885

Өчигдөр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, зарим  гишүүд хэвлэлийн хурал хийж Рио Тинто, Туркойз Хилл компаниудын Гүйцэтгэх захирлуудын ирүүлсэн саналыг танилцуулав. 

Засгийн газар, Рио Тинто хоёрын хэлэлцээний явцад Оюу толгой төслийн цаашдын хувь тавилан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын болоод хэтийн төлөвт нааштай олон чухал тохиролцоо орж буй тухай ярив. Энэ хоёр тал хэрүүл маргаан, мэтгэлцээн, зарга, дотоод ба гадаадын аудит шалгалт зэрэгт олон сар зарцуулсны эцэст одоо л ширээний ард сууж өгөө, аваагаа шийдэж буй бололтой.  

Эрдэнэс Оюу Толгойн өрийн 70 хувийг тэглэх Риогийн санал гологдсон. Тээр жил Путин Монголын их өрийн 98 хувийг цуцалсан жишиг буй учраас 70 гэдэг багадна.

Гэхдээ “Монголросцветмет” хэмээх хамтарсан компанийг бараг 200 сая ам. доллароор худалдаж авсан, одоогийн ханшаар бараг 1 тэрбумд дөхөх биз. Энэ нь уг компанид Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгийг Оросын тал зээлээр "даасан" орос капитал байж. Тэгээд их өр цайруулсны дараа энэ зээлээ хүүтэй юутай нь нэхэж авсан түүх.  

Өрийн далан хувийн цайруулалт нь хангалттай бус учраас 100 хувь руу зүтгүүлэх нь буруу биш.   Наймаанд ч мөн илүү дуудаж байж санасан үнээрээ зардаг. 

Эрдэнэ Оюу толгой болон Рио Тинтогийн нүгэл, буяны дансыг түүх бүртгэж дүгнэх нь цаг хугацааны хэрэг. 

 Хоёр талын аль алинд гээ ч бий, гоо ч бий. Үүнийг тэгшлэх үүднээс Эрдэнэс Оюу толгойн өрийг Рио өөрөө 100 хувь залгих аж. Ингэвэл Эрдэнэс Оюу толгой нь нэг хоногийн дотор нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болж хувирна. Өөрөөр хэлбэл, одоогийн улаан данс нь хаагдаж уг компани амилж хөл дээр тэнцэж босно гэсэн үг. Учир нь зээлээр авч байсан мөнөөх 34 хувиа нэг ч төгрөг зарахгүйгээр өмчлөх нь. 

 Ерөнхий сайдын цуцалтгүй зүтгүүлсэн санааны ард Эрдэнэс Оюу толгойг амилуулахын тулд 2.3 тэрбумын өрийг айлд үүрүүлэх, 1 тэрбум ам. долларын үнэлгээтэй компани үнэ өртөггүй шилжүүлж эзэмших, мөн нөгөө үүсэх таамаглалтай гэж шуугиулсан 22 тэрбумын өр гэгч муу ёрыг устгах, улмаар ногдол ашиг хүртэх өдрийг тулхтай ойртуулах зэрэг мэргэн нүүдэл байжээ гэж бодогдох. Тунгалаг тамирын баян Итгэлтийн хойд дүр гэвэл онож мэднэ. 

Дээрх хэвлэлийн хурлын маргааш нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны үнэ Нью-Йорк, Торонтод 14 хувиар өсчээ. Энэ нь Оюу толгой төсөл, Монгол Улс дэлхийд таалагдаж буйн тодоос тод илрэл гэсэн мэдээ энд тэнд гарч байна. 

Ямар боловч энэ удаа Эрдэнэс Оюу толгой, Рио Тинто хоёр хэл амаа ололцож, өгөө аваагаа тохирч Ханбогд хайрхны бэл дэх Оюу толгой уурхай ашиглалтад орох зам нь нээгдэх шинж төлөв нь тодров. Ийм төлөв Монголын нэр алдрыг дэлхийд сайнаар цуурайтуулав. Харин энэ мэдээ мөнхийн хоёр хөршийн маань чихэнд ямархуу сонстсох бол?

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.