Чуулган тасалсан гишүүдийг торгох шийтгэл оруулж ирлээ

2021-12-16
396

Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар сонсгол хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр нийтийн сонсголыг хэн нэгний эрх ашигт нийцүүлэхгүйгээр явуулах, үр дүн ямар байх зэрэгт гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Гэмгүй хүнийг нийтийн өмнө авчирч гоочлоод нүүр хийх газаргүй болгодог. Эсвэл ёсзүйн зөрчлийг нь ярьсаар байтал дэмжээд явуулдаг байдлыг хэрхэн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн парламентыг үл хүндэтгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх зохицуулалт орж ирснийг хуульч О.Мөнхсайхан хэллээ. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаан болон сонсголын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбар ирүүлээгүй, дэг зөрчсөн,санаатайгаар худал мэдээлэл өгсөн зэрэг үйлдэлд торгох шийтгэл оногдуулахаар хуульд тусгажээ. Өмнө нь ийм хариуцлагын механизм байгаагүй бөгөөд энэ нь гишүүдийг илүү хариуцлагатай болгоно гэж үзжээ. Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар энэ сарын 30-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулахаар болов. Нээлттэй сонсголтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын байр суурийг хүргэе.

Г.Занданшатар:  ПАРЛАМЕНТААС  ТОМИЛДОГ АЛБАН ТУШААЛТНЫГ БҮГДИЙГ НЬ НИЙТИЙН СОНСГОЛООР ОРУУЛНА

-Анх нээлттэй сонсголын журмыг баталж байхад мөрдөн шалгах нээлттэй сонсголыг Үндсэн хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар журмаас хассан. Тиймээс одоогоор нээлттэй сонсгол зөвхөн мэдээлэл цуглуулах нь давамгайлсан. Энэ нь шүүлтүүрийн хэлбэр болохоос хүмүүсийн болгоомжлоод байгаа шиг нээлттэй сонсголын шийдвэр гарахгүй байгаа. Үүн дээр үндэслэж гишүүд дэмжих, дэмжихгүйгээ шийддэг. Ёс суртахуун, хэрэг зөрчил, шаардлагатай бүх мэдээллийг авахгүйгээр харанхуйгаар дэмждэг байсан. Харин нээлттэй сонсгол  хүмүүсийн мэдэх эрхийг хангаж байна. Цаашид улам чангаруулна. Сулрууллаа гэхэд эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Өмнө нь УИХ-ын дарга УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг  нэр дэвшүүлсэн бол  заавал томилогддог байсан. Энэ жилээс эхлэн бүгдийг нь нээлттэй сонсголоор оруулна. Захын хүнийг халааснаасаа гаргаж ирээд томилдог байсан асуудал халагдсан. УИХ-аас хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн албан тушаалтнуудыг томилж байна. Гэтэл зөвшилцдөг албан тушаалтнууд дээр нээлттэй сонсголыг харгалзах үзэх шаардлага гарах уу. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нээлттэй сонсгол явуулна. Дурын асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болохгүй. 19 гишүүн гарын үсэг зураад хяналт шалгалтын түр хороо байгуулсан практик өнгөрсөн 30 жилд бараг гараагүй.

С.Бямбацогт:  ХУУЛЬ ШҮҮХИЙН АСУУДАЛД ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОХ НЬ ЗОХИМЖГҮЙ

-Бидний өргөн барьсан төслийн 25.3 дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно гэсэн заалт байсан. Энэ заалтыг хасчээ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага оролцох нь зохимжгүй гэх үндэслэлээр энэ заалтыг оруулж ирсэн байсан. Байнгын хороон дээр зайлшгүй асуудал Эрүүгийн хэрэг үүссэн гэх шалтгаанаар нуугаад хэлэлцэхгүй байх вий гэх үндэслэл мөн яригдаж байсан.

Төрийн хяналт шалгалт нэрийдлээр албан тушаалтнууд хуулийг завхруулж, иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж авлига авдаг. Тиймээс төрийн дунд шатанд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт УИХ хяналтаа сайн тавих ёстой. Тухайлбал, утааны асуудал байна. Утаатай тэмцэх гэж хичнээн олон жил ярилаа. Хоёр жилийн өмнө УИХ, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа нь анхаарсан. Үүний хүчинд тодорхой хэмжээний үр дүн гарсан. Гэтэл өнөөдөр төрийн хууль бодлого хэрэгжихгүйн улмаас эргээд бид утаан дундаа амьдарч байна. Энэ бол ард иргэд, хувийн хэвшлийн буруу биш. Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнуудын буруу. Үүнийг бид яагаад шахаж шаардаж болохгүй гэж. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар хэлэлцмээр байна.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.